.

Нүүр хуудас | Танилцуулга | Мэдээлэл | Бүтээгдэхүүн | Холбоос линкүүд | SMARTO.MN | FAQ | Холбоо барих

2010-08-26

SoyaMagic шар буурцагны машинтай болсноор

1. Өмнө гэртээ хийхэд хүндрэлтэй байсан зүйлсийг одоо ганц товчлуур даран хийдэг болно:

o Цагаан, шар будааны болон хүнсний ямар ч будаа, шош, буурцагны зутанг төвөггүй бэлдэнэ.
o Чацаргана, аньсны шүүсийг ястай нь буталж, автоматаар чанаж чадна. Та өмнөх шигээ чацарганаа нухаж, машиндаж, хутгаж буцалгах, яс, шаарыг нь шүүж хаях шаардлагагүй. Хүсвэл чанаж буцалгалгүй, хүйтэн шүүс ч хийсэн болно.
o Төрөл бүрийн зутан шөлийг хялбархан чанана.
o Халуун аарц ч төвөггүй чанаж ууж болно.
o Шар буурцагны шинэхэн сүүг натурал байдлаар хорьхон минутад бэлдэнэ.
o Дэлгүүрээс баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй тофү (дүпү) авах биш, гэртээ өөрийн гараар хийх бололцоотой болно.

2. Шар буурцгийг тогтмол хэрэглэснээр монголчуудын дунд маш түгээмэл байгаа өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ:


o цөс чулуужих, судас хатуурах өвчнөөс сэргийлнэ. Биед хуримтлагдах холестерин ихэнхдээ эрэгтэй хүмүүст судасны хатуурал, зүрхний өвчинг үүсгэдэг бол эмэгтэйчүүдийн цөсөнд чулуужилт бий болгодог байна. Та биеэндээ хуримтлагдах холестериныг бууруулж, өвчнөөс сэргийлнэ.
o даралт ихсэх, цус харвах өвчнөөс сэргийлнэ
o Сахарны харшил, өвчтэй, эсвэл өвчлөх магадлалтай бол таны цусан дахь сахар нэмэгдэнэ гэж айлтгүй. Учир нь шар буурцаганд лактоз огт байдаггүй, иймд та санаа зоволтгүй дураараа, тогтмол хэрэглэж болно.
o түрүү булчирхайн хавдраас сэргийлнэ
o хөхний хавдраас сэргийлнэ
o ясны сийрэгжилтийн (osteoporosis) эрсдэлийг бууруулна
o эмэгтэй хүний цэвэршилтийн үеийн зовиурыг багасгаж, хугацааг хойшлуулна.

3. Мөнгөө хэмнэнэ. Таны өөрийн гараар хийсэн шинэхэн нэг литр шар буурцагны сүүний өртөг нь ердөө л 200-250 төгрөг болно. Гэтэл та үүний оронд дэлгүүрээс худалдан авбал 10 дахин үнэтэй бөгөөд таны өөрөө хийсэн хүнс шиг эрүүл, баталгаатай байж чадахгүй. Мөн Та эрүүл, витаминтай гэж найдан жимсний концентрац, сахараар амталсан өндөр үнэтэй жүүс дэлгүүрээс худалдан авахаа цөөрүүлж болно.

4. Турах дэглэм барьж байгаа бол та шар буурцагны сүү ууж, хоолны дуршлаа дарж болно. Шар буурцганы сүү хөнгөн, илчлэг, калори бага хэрнээ маш өег, тэжээллэг тул өлсөх мэдрэмж бага төрнө. Шар буурцгийг хэрэглэснээр зөвхөн турах биш, илүү эмэгтэйлэг болж, бэлхүүс нарийсч, хөх томрох нөлөө үзүүлнэ.


5. Нэмэлт тэжээл хэрэгтэй өндөр настан, хүүхэд, ходоод гэдэсний өвчтэй, хагалгааны дараах асаргаа, сувилгаа шаардлагатай ойр дотныхоо хүмүүсийг асрах, халамжлах юугаар ч орлуушгүй нэг хэрэгсэлтэй болно. SoyaMagic машиныг ашиглан биед зовургүй, хөнгөн, шингэц сайтай шар буурцагны сүү, будааны зутан, махны зутан шөл зэргийг төвөггүйхэн хийнэ.

6. Өдөр тутмын хоол хүнсний нэр төрлөө нэгэн амттай, тэгсэн хэрнээ эрүүл мэндэд зүйрлэшгүй тус хүргэх ургамлын зүйлээр баяжуулна.


No comments:

Post a Comment


Хайлт хийх

.


Copyright © 2010 SoyaMagic. All rights reserved