Маханд суурилсан хоол хүнстэй, хүнсний ногоо хязгаарлагдмал хэрэглэдэг, мөн эх орондоо тарьж ургуулсан шинэ ногоо багатай монголчууд бидэнд дутагдаж байгаа хүнсний нэг төрөл бол яах аргагүй шар буурцаг юм. Амьтны гаралтай өөх тос хүүхэд байхаасаа тогтмол хэрэглэснээр судасны хананд холестирин хуримтлагдан, зүрх судасны өвчин, даралт ихсэх, харвах, чихрийн шижин, бөөрний дутагдал зэрэг өвчний эх үндэс болдог билээ.
Шар буурцгаар маш олон нэр төрлийн, амтлаг хоол, ундаа бэлтгэж болно.
Үнээний сүүгээр хийж болох ихэнхи хоол, жоронд шар буурцагны сүүг орлуулан хэрэглэж болох бөгөөд махыг орлох ургамлын гаралтай уураг нь шар буурцганд агуулагддаг юм. Иймд шар буурцгаар шингэц сайтай хэрнээ шим тэжээллэг, уургаар баялаг, бас амтлаг хоол хүнс хялбархан бэлдэж, хүнсний нэр төрлөө баяжуулж болно.
Иймээс холестерин агуулдаггүй, ургамлын гаралтай уургийн эх сурвалж болох шар буурцгийг одоо бидний дуртай тарган мах, хурц тослог хоолтойгоо улирлаар нь зөв хослуулж, хүнсэндээ хэрэглэж занших нь монголчууд бидний хувьд маш тохиромжтой сонголт болно.
Та шар буурцгаар хийж болох хоолны жор, цэсийг интернэтээс олноор нь авч болно. Эдгээрээс түүвэр болгон танд дараах эх сурвалжийг санал болгож байна.
Цаашид бид шар буурцгаар хийж болох төрөл бүрийн хоол, ундааны жорыг энд нэмж оруулах болно.