.
Шар буурцагны сүү хийхэд:
Шар буурцагны сүү хийхэд:
- илүү өтгөн сүү гаргаж авъя гэвэл усаа "minimum" буюу зөвшөөрөгдөх доод түвшнээр хийгээрэй. Гэхдээ усыг багадуулж, эсвэл шар буурцгаа заасан хэмжээнээс ихийг хийж болохгүй гэдгийн анхаарна уу.
- сүү гаргаж авсны дараа үлдэх шаарыг okara гэнэ. Okara нь бас нэгэн тэжээллэг хүнсний зүйл тул ямар ч хэлбэрээр хэрэглэж болно. Дангаар нь шууд амталж хэрэглэх, бууз хуушуурны маханд хийх гэх мэт та өөрийн дуршлаараа амталж, дагалдуулж хэрэглэж болно.
- шар буурцгаа урьдчилан хүйтэн усанд 5-8 цаг сойж, дэвтээвэл сүү нь илүү өтгөн, ширхэг багатай, сайн чанарын гарна.
- шар буурцагны сүүг ердийн сүү хэрэглэж болдог ихэнхи жор, хоол, хүнсэнд мөн адил хэрэглэж болно
- шар буурцагны сүүг хөргөгчинд хадгалж, 7-10 өдрийн дотор аль болох шинээр нь хэрэглээрэй. Шар буурцагны сүү үхрийн сүүний адил гашилдаг юм.
- Дэлгүүрт зарагддаг шар буурцагны сүүтэй ижил амттай болгоё гэвэл дараах зааврыг дагаарай:
- Бэлэн болсон шар буурцагны сүүгээ бүлээн болтол хөргөх
- цайны халбаганы 1/8-тэй тэнцэх элсэн чихэр, 3 хоолны халбага бор элсэн чихрийн сироп хийж сайн хутгах
Машиныг хэрэглэж, арчлахад анхаарах зүйлс:
- Усны түвшин болон хийж буй шар буурцаг будааныхаа хэмжээг зааврын дагуу тохируулж хэрэглэх. Ус болон будааг ихдүүлэх, багадуулах нь хальж асгарах, өтгөрч түлэгдэх аюултай.
- Хэрэглэж дуусмагц машины толгой болон савыг шууд угааж заншвал илүү хялбар байна.
- Угаахдаа ус толгойн хэсэг рүү оруулах, цахилгааны залгуур руу хүргэхгүй байх талаар онцгой анхаарна уу. Ус моторны хэсэг болон цахилгаан хэсэг рүү холилдвол машин шатах, ажиллагаа доголдох аюултай. Иймд толгойн хэсгийг аль болох норгохгүй цэвэрлэж байвал зохино.
- Хэрэглэж, угаасны дараа толгойн хэсгийг задгайгаар нь, сав руу хийлгүй хөргөж хэсэг тавих хэрэгтэй.
- Та машины үндсэн ажиллагаатай зохицохоор жимс, будаа, шош болон махаар зутан, шөл, шүүс өөрийн үзэмжээр хийж болох хэдий ч хэт наалдамхай зүйлстэй болгоомжтой харьцаж, хэмжээг маш сайн тохируулах хэрэгтэйг анхаараарай. Зарим шош, будаа бага хэмжээтэй хийсэн с наалдаж, машиныг шатааж болно гэдгийг анхаарна уу.