.

Нүүр хуудас | Танилцуулга | Мэдээлэл | Бүтээгдэхүүн | Холбоос линкүүд | SMARTO.MN | FAQ | Холбоо барих

Шар буурцаг ба шар буурцагны төрлийн хүнс


Шар буурцаг нь өмнө нь олонтаа дурьдсанчлан маш тэжээллэг, олон хэлбэрээр боловсруулж хэрэглэж болдог, өнгө зүс, амт чанар цогц бүрдсэн хүнсний үнэт баялаг билээ.
Иймдээ ч азийн ард түмнүүд олон мянган жилийн турш бие биендээ дамжуулан суралцаж, хөгжүүлсээр шар буурцагны асар том соёл, түүхийг бүтээжээ. Япон, солонгос, хятад, вьетнам болон бусад зүүн, зүүн өмнөд азийн үндэсний дэлхийд нэр алдар нь түгсэн хоолны нэр төрөл, урлагийг шар буурцаггүйгээр төсөөлөх боломжгүй юм.
Түүгээр ч зогсохгүй хүнсэнд хэрэглэж үзээд ердөө нэг зуун жилийг үзэж байгаа өрнөдийнхөн хүртэл шар буурцагны амт чанар, ашиг тусыг мэдэрч өргөнөөр хүнсэндээ хэрэглэдэг болжээ. Дэлхий дээр тариалж байгаа шар буурцагны дийлэнхийг азийн орнуудад биш, харин АНУ, Бразил, Аргентин ургуулж байна.    

Монголчууд малын сүүгээ чанаж, исгэж, загсааж, хатааж, нэрж гэх мэт янз бүрээр боловсруулан, төрөл бүрийн амтат хүнсний зүйл болгон хэрэглэдэгтэй нэгэн адил зүүн азийн ард түмнүүд шар буурцгаа олон төрөл хэлбэрээр боловсруулж, хэрэглэдэг билээ. Эдгээрээс дэлхий нийтэд танил болсон, хэрэглэх дуртай зарим нэр төрлөөс танилцуулая.   

Шар буурцагны сүү  - soy milk, soya milk, soy drink, tōnyū (豆乳)
    Шар буурцганы сүү нь үнээний сүүтэй төстэй өнгө, амттай тул сүү гэж нэрлэдэг болжээ. Шар буурцагны төрлийн хүнснээс магад шар буурцагны сүү дэлхий дээр хамгийн их түгсэн, эрэлт ихтэй, олон янзаар нь боловсруулж, амталж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн юм. Дэлхийн аль орны хүнсний дэлгүүрт soy milk, эсвэл soy drink гэсэн нэрээр элбэг байдаг бөгөөд үнийн хувьд жимсний цэвэр жүүснээс илүү үнэтэй байдаг.
    Европын холбооны улсуудад үхрийн сүүтэй нэршлийн хувьд будилахаас сэргийлэн "сүү" гэж нэрлэхийг хуулиар хориглогдог, иймд европын зах зээл дээр шар буурцагны сүү биш шар буурцагны ундаа (soya drink) гэсэн нэрээр байдаг байна.Шар буурцагны сүү дотоод бүтэц, агууламжаараа үхрийн сүүтэй ойролцоо, гэхдээ амьтны гаралтай тос, холестерингүй, уургийн баялаг агууламж нь түүнийг илүү үнэ цэнэтэй болгодог юм.
    Сүү буюу шүүсийг нь гаргахдаа шар буурцгийг дэвтээж, няцалж, нухаж, устай чанаж, шүүж гаргаж авдаг. Харин сүүлийн үед шар буурцагны машин бий болсон тул заавал дэвтээлгүйгээр, гэрийн нөхцөлд хялбар хийх боломжтой болсон юм.

    Тофү - дүпү, bean curd, tōfu (豆腐, とうふ)

    Шар буурцагны сүүг ээдүүлж, хатууруулан, хэвэнд оруулсан хүнс, өөрөөр хэлбэл шар буурцганы бяслаг. Манай монголчууд дүпү нэрээр сайн мэддэг. Япон ба хятад тофү нь хийж байгаа аргаасаа болон тухайн үндэстний хоолны дуршил, хэрэглээнээс хамаарч, хатуу, зөөлөн, амт нь өөр өөр байдаг.

    Эдамаме - edamame, green soy beans (枝豆, えだまめ)
    Шар буурцгийг бүрэн боловсроогүй, ногооноороо байхад нь түүж, хальсны хамт чанаж хэрэглэдэг хүнс. Ихэвчлэн давсаар амталж чанасан байх бөгөөд зөөлөн, амттай, хальсыг хагалж идэхэд зугаатай зууш болдог. Япон ресторануудад зууш хэлбэрээр (чипс, шарсан төмс, самар мэт) байх нь элбэг.

    Мисо - soy bean paste, miso (味噌, みそ)
    Исгэсэн буурцагнаас гаргаж авсан нухаш. Мисо амт нь алдартай бөгөөд бэлэн хоол, зуушинд нэгэн төрлийн, бүлэг амт болон хэрэглэгддэг. Мисо нухашаар японы алдартай мисо шөл хийдэг. 

    Натто - fermented bean, nattō (なっとう, 納豆)
    Урьдчилан чанаж болгосон, бутлаагүй буурцагийг исгэж бэлдэнэ. Амтлаг боловч исч, зунгааралдсан хэлбэртэй. 


    Шар буурцагны тос- soy bean oil
    Ургамлын тосны нэг хэлбэр, холестерин агуулаагүй тул амьтны гаралтай өөхөн тосноос илүү эрүүл. 


    Шар буурцагны мах - soy meat, soya meat
    Шар буурцагны тосгүй гурилыг хэлбэржүүлж хийнэ. Төрх, бүтцээрээ махтай төстэй.   

    Цуу - soy sauce, shōyu (しょうゆ, 醤油), ganjang (간장)
    Исгэсэн шар буурцагнаас гаргаж авсан хоолны шингэн амтлагч. Янз бүрийн нэмэлт амт, үнэр, өнгөтэй байдаг. 


    Юба - тofu skin, dried beancurd, yuba, bean skim
    Шар буурцагны сүүний өрөм

    Шар буурцагны гурил - Soy flour
    Шар буурцгийг тээрэмдэж хийсэн гурил









    Хайлт хийх

    .


    Copyright © 2010 SoyaMagic. All rights reserved