Шар буурцагны машин (Soymilk maker) гэдэг нь төрөл бүрийн будаа, буурцаг, жимсний шингэн шүүс болон зутан хийх зориулалт бүхий өргөн хэрэглээний, маш үр ашигтай, гарын доор машин юм. Шар буурцагны машинаар шар буурцагны сүү, бусад төрлийн самар, будааны сүү, мөн зутан шөл, каш, төрөл бүрийн соус, крем, варень зэрэг маш олон зүйлийг хялбар бэлдэж болно.
Шар буурцагны машин нь мөн гэрийн нөхцөлд тофү буюу дүпү хийхийг хялбаршуулж өгнө.
Шар буурцагны машиныг ашигласнаар
- Эрүүл, жинхэнэ натурал хүнс шинээр нь хэрэглэнэ – та ямар нэг нэмэлт амтлагч, найрлаггүй цэвэр ургамлын гаралтай уураг тэжээллэг хоолыг өөрийн гараар бэлдэх боломжтой
- Хурдан – ихэнхи төрлийн хүнсийг бэлдэхэд ердөө л 15-20 минут шаардлагатай.
- Витаминлаг – хүнсийг буталж жижиглэдэг тул чанах хугацаа багасч, хоол илүү витаминлаг болдог.
- Тэжээллэг – будаа, жимс, буурцагны боловсруулахад хүндрэлтэй, ихэвчлэн хаягддаг яс, хальсыг сайтар буталчихдаг учир тэжээллэг байдал нь илүү хадгалагддаг. Иймд, буурцагны машинаар хийсэн хүнс илүү өег, тэжээллэг болдог байна.
- Хэрэглэхэд хялбар – машин бүрэн автоматаар ажиллана, хальж дэврэхээс сэргийлсэн үйлдэлтэй, бэлэн болмогц дуут дохио өгнө. Бутлах, чанах, галыг нь тохируулах үйлдлийг машин таны өмнөөс гүйцэтгэнэ.
- Амттай – машиныг ашиглан өөрийн үзэмж, дуршилд тохируулан төрөл бүрийн амттай шөл, шүүс, зутан, соус, амтлагч хийж болно.
- Хэмнэлттэй – шар буурцагны сүү нь дэлгүүрт ердийн жимсний жүүснээс илүү үнэтэй байдаг. Гэтэл таны гэртээ хийсэн илүү натурал сүүний 1.5 литр нь ердөө л 250 төгрөг болно.
Шар буурцагны машин хэрхэн ажилладаг вэ?
Шар буурцагны машин нь дэвтээх, халаах, чанах үйлдлийг тодорхой өгсөн програмын дагуу бүрэн автоматаар гүйцэтгэнэ. Та зөвхөн шар буурцаг болон бусад будаа, буурцгаа заасан хэмжээгээр хийж, усыг нь тааруулахад л хангалттай. Боловсруулж буй бүтээгдэхүүн бэлэн болмогц дуут дохио өгнө.
Шар буурцагны машины талаар дэлгэрэнгүй мэдээлэл рүү дараах холбоосоор орно уу.