.

Нүүр хуудас | Танилцуулга | Мэдээлэл | Бүтээгдэхүүн | Холбоос линкүүд | SMARTO.MN | FAQ | Холбоо барих

Шар буурцагны ашиг тус



Шар буурцагны сүү буюу “soymilk” хэрэглэх нь хүний эрүүл мэндэд олон талын ашигтай



Ашиг тус 1: Шар буурцагны сүү зөвхөн ургамлын гаралтай уургийг агуулдаг

Ургамлын гаралтай уураг нь хүний биеэс бөөр, шээсний замаар дамжин байнга гадагшилж байдаг кальцийн алдагдлыг бууруулдаг байна. Ингэснээр ясны сийрэгжилтийн (osteoporosis) эрсдэлийг бууруулна. 

Ашиг тус 2: Шар буурцагны сүү хүний биед хуримтлагдсан холестериныг (cholesterol) багасгана

Үнээний сүүнд болон амьтны гаралтай хүнсэнд агуулагддаг ханасан өөх тос нь хүний биеийн холестериныг ихэсгэж, судасны хананд хуримтлагдан, судасны хатуурал, нарийслийг үүсгэж байдаг. Мах өөх тостой хоол голдуу иддэг монголчууд бидний дунд даралт ихсэх, цус харвах, зүрх, тархины судас хатуурч нарийсах зэрэг зовлон цөөнгүй байдаг. Гэтэл шар буурцагны уураг нь биеийн холестерины хэмжээг багасгаж, биеэс гадагшлуулдаг байна. Иймд бид амьтны гаралтай хүнснийхээ хажуугаар аль болох ургамлын гаралтай уураг хэрэглэж, тэнцвэрийг нь олвол эрүүл байх суурь болно.

АНУ-ын Хүнс, эмийн зүйлийн хяналтын хорооны (FDA- Food and Drug Administration of USА) үзэж байгаагаар холестерин ба ханасан өөх тос багатай хүнс болох шар буурцагны уургийг ахиу хэрэглэвэл зүрхний шигдээс, судасны хатуурал өвчний эрсдэлийг мэдэгдэхүйц багасгах боломжтой ажээ.
FDA-ийн зөвлөмжөөр бол хүн өдөрт 25 грам шар буурцагны уураг хэрэглэж байх нь зохимжтой.

Ашиг тус 3: Шар буурцагны сүүнд лактоз (lactose) буюу чихэр байдаггүй

Дэлхийн хүн амын 75 орчим хувь нь сүүний чихрээс харшилтай байдаг бөгөөд зарим нутгийн хүмүүс, угсаатнууд бүр илүү өртөмтгий байдаг. Жишээ нь, африкчуудын 75 хувь, азиудын 90 хувь чихрийн ямар нэг харшилтай байдаг байна.
Иймд чихрийн өвчтэй, цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг зовлонтой, эсвэл чихрийн өвчин удамших эрсдэлтэй хүмүүсийн хувьд шар буурцаг нь юугаар ч орлуулшгүй уураг, тэжээл, урьдчилан сэргийлэх эм билээ.

Мөн шар буурцагны сүүнд “stachyose” ба “raffinose” гэсэн чихэр байдаг нь хүний биеийн дархлааг сайжруулах, биеэс хортой бодис гадагшлуулах нөлөө үзүүлнэ.

Ашиг тус 4: Шар буурцагны сүүнд харшил өгөх нь ховор

Судалгаанаас үзвэл, хүүхдүүдийн 2.5 хувь нь үнээний сүүнээс харшилтай байдаг бол ердөө 0.5 хувь нь шар буурцагны сүүнээс харшилтай байдаг байна. Үнээний сүүнээс харшилтай хүүхдэд  шар буурцагны сүүгээр орлуулсан тэжээл өгдөг. Иймд ургамлын гаралтай уургийн эх үүсвэр болох шар буурцаганд хүний биед шингэхгүй байх, харшлах зүйл байхгүй юм.

Ашиг тус 5: Шар буурцагны сүү инсулинаас хамаарсан чихрийн өвчинг үүсгэдэггүй

Судлаачдын дунд санал нэгдсэн дүгнэлт хараахан байхгүй хэдий ч үнээний сүү хэрэглэх болон инсулинаас хамаарсан чихрийн өвчин хоёр холбоотой гэдгийг зарим судалгаа нотолдог юм. Гэтэл ийм хамаарал буурцагны сүү ба чихрийн өвчин хоёрын дунд байдаггүй.

Ашиг тус 6: Шар буурцагны сүү изофлавнес (isoflavones) бодисоор баялаг

Изофлавнес бодисыг агуулдаг нь шар буурцагны сүүний хамгийн ашигтай бөгөөд орлошгүй чанар юм. Нэг аяга шар буурцагны сүүнд 20 грамм орчим изофлавнес (голчлон genistein ба daidzein) байна, харин үнээний сүүнд байдаггүй.
Изофлавнес нь эрүүл мэндэд олон талаар ашигтай, тухайлбал, холестериныг бууруулах, ахимаг насны эмэгтэйчүүдийн цэвэршилтийн зовиур, хүндрэлийг багасгах, ясны сийрэгжилтээс сэргийлэх, зарим төрлийн хорт хавдрын (түрүү булчирхайн болон хөхний) эрсдэлийг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр өвчний тархалт шар буурцагны төрлийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг улс орнуудад маш бага байдаг байна.








Хайлт хийх

.


Copyright © 2010 SoyaMagic. All rights reserved