.

Нүүр хуудас | Танилцуулга | Мэдээлэл | Бүтээгдэхүүн | Холбоос линкүүд | SMARTO.MN | FAQ | Холбоо барих

SoyaMagic шар буурцагны машиныг хэрэглэх заавар

.
1. Шар буурцагны сүү хийх

Та хатаасан болон дэвтээсэн аль ч төрлийн шар буурцгаар гэрийн нөхцөлд шар буурцагны сүүг маш хялбархан хийж, хэрэглэж болно. Ингэхэд ердөө 20-24 минут л шаардлагатай.

Хийх заавар:
1. Хэмжээс аягаар нэг (60-90 грамм) буурцгийг угааж, цэвэрлэнэ
2. Буурцагны машиндаа заасан хэмжээсээр ус хийж, дотор нь буурцгаа хийнэ
3. Цахилгаанд залгана
4. Зохих командыг өгнө:
SM-700C загварын машины хувьд: "Selection" (сонгох) товчлуураар “Dry bean” (хатаасан буурцаг), эсвэл “Wet bean” (дэвтээсэн буурцаг) гэсэн товчлуурыг сонгож, "Start" дарна.


SM-700A-10 загварын машины хувьд: "Soya Bean" товчлуурыг дарна.
 

5. Машин автоматаар ажиллаж, бэлэн болохоороо дохио өгөх болно
6. Бэлэн болсон сүүг шүүлтүүрээр шүүж, шаарыг (окара) ялгаж авна
7. Бэлэн болсон сүүг шаардлагатай бол элсэн чихэр, давс, пудинг болон дурын амтлагчаараа амталж хэрэглэж болно

Шар буурцагны сүүг зөвхөн эрүүл уураг, шим тэжээлтэй ундаа хэлбэрээр хэрэглэхээс гадна кофений сүү болгон хэрэглэх, өглөөний хоолон (cereals) дээр нэмж хэрэглэх, tofu (дүпү) хийхэд, тэр байтугай цай сүлж ууж болно. Ер нь л бүтэц, агууламж, амт нь үнээний сүүтэй маш ойролцоо тул үнээний сүүгээр хийж болох бүхий л хүнсэнд орлуулан хэрэглэж болдог.

2. Төрөл бүрийн будааны зутан хийх

Төрөл бүрийн будааны зутан хийж болно. Жишээ нь, бидний өргөн хэрэглэдэг цагаан будааны зутан, шар будааны зутанг хялбархан хийж, хүүхдийн тэжээл болгон, том багагүй өргөнөөр, өдөр тутам хэрэглэх боломжтой. Хийх аргачлал нь буурцагны сүүтэй зарчмын хувьд ижилхэн болно. Та зөвхөн "Five Cereals", "Nutrient Paste" эсвэл "Rice Mush" товчийг сонгож дараарай.

3. Төрөл бүрийн үзэм, жимсний шүүс, чанамал хийх

Аль ч төрлийн үзэм, жимсийг буталж, чанаж, шүүс хийх боломжтой. Жишээ нь, бидний хамгийн өргөн хэрэглэдэг чацарганыг бүр ястай нь буталж, хаягдалгүй шүүс болгох чадвартай. Мөн эрдэнэ шишийн сүү хийж болно. Та шар буурцагны сүү хийх зааврыг дагаарай.
Хэрвээ буцалгаж чаналгүйгээр, хүйтэн шүүс хийе гэвэл "Juice Jam", "Corn Juice" товчийг сонгож дарна.

4. Аарц болон хүүхдийн будаа чанах боломжтой

Шар буурцагны машин нь усны халууныг мэдэрч ажилладаг програмтай бөгөөд хальж, дэврэхээс сэргийлсэн үйлдэлтэй. Иймд та дэврэхээс айлгүй, гараар хутгана гэж санаа зоволгүй халуун аарц чанаж уух боломжтой. Мөн хүүхдийн будаа, каш чанаж болно. Ингэхдээ, хүүхдийн будаа маш их өсдөг тул хэмжээг нь оновчтой тохируулахыг зөвлөж байна.






Хайлт хийх

.


Copyright © 2010 SoyaMagic. All rights reserved