.

Нүүр хуудас | Танилцуулга | Мэдээлэл | Бүтээгдэхүүн | Холбоос линкүүд | SMARTO.MN | FAQ | Холбоо барих

2010-05-18

Долоон центнер шар буурцагт 200 кг уураг бий

Долоон центнер шар буурцагт 200 кг уураг бий

Эх сурвалж: Бизнесийн мэдээ сонин ба www.olloo.mn веб хуудсанд 2005-08-29 өдөр гарсан мэдээ. 

"Шар буурцаг" судалгааны багийн ахлагч, хvнсний эрдэм шинжилгээний "Хvнстех" корпорацийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд цоктор П.Цэвэгмидтэй уулзаж, саяхан дууссан судалгааны ажлын дvнг нь сонирхлоо.

Шар буурцгийг 4800 жилийн ємнєєс таньсан

-Шар буурцаг уурагтай, тэр нь хvний хоол хvнсэнд чухал гэдгийг анх хэн, хэзээ, яаж мэдсэн хэрэг вэ?

 
-Хятадад, 4800 жилийн ємнєєс тариалж, хvнсэндээ хэрэглэж байсан гэж тvvхэнд тэмдэглэсэн бий. Vе vеийн эмийн сударт бичсэнээр шар буурцгийг архаг хууч євчин анагаахад уудаг байсан гэнэ. Ер нь XX зууны 80, 90-ээд оны статистик vзvvлэлтээс харвал дорно дахины хvн ард ємєн vv, зvрх, судасны євчин, єндєр даралт, чихрийн шижин зэрэг орчин vеийн гэх болсон євчнєєр євчлєх нь бага байсан бололтой. Vvний учир нь Тэд баруун зvгийн хvмvvсийг бодвол шар буурцгийн тєрлийн хvнс тvлхvv хэрэглэдэг байж. Уг ургамлыг Америк тивд 1800, Европын орнууд болон Орост 1900 оноос эхлэн хэрэглэх болсон.


-Дэлхий нийтийн хандлагыг эхлээд ярилцсаны дараа хоёулаа монгол руугаа орьё. Одоо шар буурцгийг хаана, хэн тариалж байна?

 
-Шар буурцгийн хvнсний нэмэлт бvтээгдэхvvний хэрэглээ дэлхий дахинд улам єргєн болж байна. 90-ээд оны сvvл vеийн байдлаар энэ бvтээгдэхvvний vйлдвэрлэл жилд 10-15 хувиар єсч байгаагийн дотор АНУ-ынх 40, Японых 20, Хятадынх 13 хувиар єссєн тоо бий. Шар буурцаг тариалж буй талбайнхаа хэмжээгээр буурцагт тарианы дотроос дэлхийд эхний байрт ордог. Нийт 10 гаруй тєрєл байдгаас хамгийн их тархсан нь таримал шар буурцаг, энийг бvх тивд тариалдаг юм. Хятад, Энэтхэг, Солонгос, Манжуур, Славянаас гаралтай, 4-5 дэд зvйл бий. ОХУ гэхэд одоо нэг га-гаас дунджаар 20,1 цн ургац авч байна. Энэ тоо цаашдаа гарцаагvй єснє. Тэд 2001-2010 онд Алс Дорноддоо 550.0 мянган га-д шар буурцаг тариалах тусгай хєтєлбєр боловсруулж, хэрэгжvvлэх ажилдаа ороод байгаа. Ер нь 30-аад онд хятадыг дууриаж л оросууд нэлээн оролдож байсан ч нэг vе тvvнийгээ орхиж, эрдэнэшиш гэж хошуурсан улс. Одоо л шар буурцгийн тариалан тэнд сэргэж байгаа. Оросууд шар буурцгийн ач тусыг аль тэртээ, 1904-1905 оны Орос-Японы дайны vед, цэргийн хvнсэнд хэрэглэж мэдэх болсон. Тариалангийн vйлдвэрлэл єндєр хєгжсєн орнууд, тухайлбал АНУ-д нэг га-гаас 48-62 хvртэл, Зvvн Азийнхан дунджаар нэг га-гаас 7-9 цн ургац авдаг. Оросын эрдэмтэд энэ зууныг "Шар буурцгийн зуун болно" гэж ярьж байгаа.

Шар буурцаг шиг уураг, тос нь хосолсон єєр ургамал байхгvй.

-Ямар ид шидтэй болоод энэ "євс" ийм олон зууны турш, тэгээд олны анхаарлыг татав аа. Ингэхлээр найрлагыг нь хэлэх ярих хэрэгтэй болох нь? 


-Манай нєхцєлд нэг тн шар буурцгийн уураг нь гурван тонн улаан буудайн уурагтай тэнцэнэ. Бvр тодруулбал хамгийн их уураг, тосны агууламжтай хvнс, техникийн vнэт таримал бол шар буурцаг байгаа юм. Найрлагад нь уураг 36-43, єєх тос 17-23, нvvрс ус 30-35, эрдэс дєрвєн хувь бий. Ингэж уураг, тос нь хослосон ургамал єєр байхгvй. Уургийн бvрэлдэхvvнд нь альбумин, глобулин, шар сvvний уураг давамгайлсан, орлуулах боломжгvй бvх аминхvчлийг агуулсан, амьтны уурагтай ойролцоо, биологийн энэ бvх тєгс чанараараа хvнд зориулсан хvнсний бvтээгдэхvvн vйлдвэрлэхэд vлэмж ашигтай. Энэ ургамлын уургийн хvнсний vнэт чанарыг нь vл орлогдох аминхvчлийн хэмжээ, шимэгдэх байдлаар нь тодорхойлдог. Бусад ургамалд уураг янз бvрийн хэмжээгээр бий л дээ. Гэхдээ шар буурцгийн уураг тэдэнтэй харьцуулбал илvv их, тєгс чанартай. Шимэгдэлт нь єндєг, сvv, мах, загас мэт амьтныхтай адил. Бvр тодруулж хэдэн тоо хэлье. Шар буурцгийн уураг нь махны уурагаас 21, сvvнийхээс 14, улаан буудайнхаас хоёр дахин хямд єртєгтэй. Нэг кг гурил нь уургийн найрлагаараа 2-3 кг мах эсвэл 12 л сvvтэй тэнцдэг. Холестерин, ханасан тосны хvчлийн агууламж харьцангуй доогуур, ханаагvй тосны хvчлээс зvрх, судасны євчлєл, хавдрын явцыг зогсоодог алдарт "Омега-3"-ыг агуулдаг. Ханаагvй хvчилд нь олейний хvчил давамгай бий. Шар буурцаг фосфор, кальций, магний, тємєр, марганец, зэс зэрэг эрдэс бодисоор баялаг, аминдэмийн хувьд В1, РР, В2, 0, Е, мєн каротин агуулдаг.

-Одоо анагаах ач тусыг нь сонсоё?
 

-АНУ-ын хорт хавдар судлалын институтэд шар буурцгийн найрлагад хорт хавдрын эсрэг vйлчилгээтэй таван бодис байдгийг арав гаруй жилийн ємнє илрvvлсэн. Эдгээрийг хэрэглэхэд ясны эдийн эрдэсгvйжилт багасан, остеопороз гэх мэт євчнийг эдгээж болно. Єдєр бvр 60 гр шар буурцгийн уураг уугаад байвал зургаан сарын дараа дээрх євчин илаарших шинж илэрнэ. Химич, судлаач В. Лимперт "урьдчилан сэргийлэх зорилгоор єдєр бvр 25 гр-аас багагvй шар буурцгийн уураг хэрэглэ" гэж хэлсэн шvv.
 

-Газар тариалангийн технологид ургац нэмэгдvvлэх зорилгоор "генийн шилжvvлэлт" гэдэг шинэ арга нэвтэрч байгаа гэж би дуулсан. Энэ арга шар буурцагт хэр ойр байна? 

-Дэлхий нийтээрээ генийн шилжvvлэлттэй /трансгенный/ янз бvрийн таримлыг ихээр тариалж, нэг га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдvvлэн, ингэснээрээ эдийн засгийн ашиг олох болж. Гэхдээ бас анхаарах зvйл байна. Ийм арга хэрэглэж хураасан хvнсний ургамал хvний эрvvл мэндэд сєрєг нєлєє vзvvлж болзошгvйг ярих боллоо. Тодруулбал, генийн шилжvvлэлттэй таримал ургамлууд нь гербицид хэрэглэхгvйгээр, єєрєєр хэлбэл хогийн ургамалтай зэрэгцэж ургадаггvй, харин тэднийг дарангуйлан, ургалтыг нь эрс саатуулж, єєрийн хvчээр гарч ирж, ургадаг. Иймээс нэг га-гийн ургац нь генийн шилжvvлэлтгvй эх ургамлаасаа 2-3 дахин их болдог. Мєн элдэв хогийн ургамлын эсрэг гербицид хэрэглэхгvй учир экологийн сєрєг нєлєєгvй, сайн талтай гэж ярьдаг. Vvн дотор тємс, чихрийн манжин, зарим жимс, тэгээд шар буурцаг маань орно. 
Сонирхуулахад, генийн шилжvvлэлттэй тємсний навчийг колорадын цох идэхээ больж, ургац нь эрс сайжирч л дээ. Тэгвэл цох тоож хооллохоо больсон, нэг vгээр хэлбэл тvvний амьдралд нь сєрєг нєлєє vзvvлж байгаа ургамлыг хvн харин идэх нь зєв vv гэсэн утгаар яриад байгаа юм. Vvнтэй адил генийн шилжvvлэлттэй шар буурцгийн бvтээгдэхvvнийг хvн хvнсэндээ хэрэглэх талаар болгоомжлон ярьж байгаа ч ийм бvтээгдэхvvнийг экспортлогч том орон-АНУ-ын ЭМЯ-наас тvvний сєрєг нєлєєний талаар биш, харин эерэг талаас нь тайлбарлаж, сурталчилж байгаа. АНУ, Японд бол хvнсэндээ маш! єргєн хэрэглэдэг шvv дээ. Ийм баримт олон бий. Дэлхий нййт АНУ, Японы шинжлэх ухааны ололтыг анхаарч, тэдний дvгнэлтийг хvлээн зєвшєєрєх нь илvv байдаг.

-Хvн тєрєлхтєн уургийн дутагдалд байнга ордог, тvvнийгээ нєхєх гэж "vйлээ vзэх" юмаа?

 
-Энд чинь л шар буурцгийн уураг их чухал. Чихэр, цардуул, саахар нь элбэг хvрэлцдэг атлаа уураг гэхээр хvмvvн бид байнгын єлсгєлєнтэй. Уургийн vйлдвэрлэл хvн амын єсєлтийг гvйцэхгvй байна шvv дээ. Цэвэр уураг гаргаж авах гэж эрдэмтэд мундахгvй их ажиллаж л байгаа. Цардуул гэдэс дvvргэж, амархан л цатгана биз, vлдэгдэл нь чихэр болоод таргалуулна шvv дээ.
 

-Гадаадын технологийн еренхий арга нь юу вэ?
 

-Гадаадад эхлээд няцалж, тосыг нь авахдаа ихэвчлэн органик уусгагч гэдэг химийн бодисоор ялгаж авдаг .Vлдэгдлээс нь уурагт бодисоо ялгаж авдаг ерєнхий технологи юм. Энэ бол хамгийн тvгээмэл тархсан арга. Харин бид химийн органик уусгагч хэрэглэх боломжтой ч ийм сонирхол байхгvй. Учир нь тосыг уусгаж авсан органик уусгагчийн vлдэгдлийг ялгаж авч чаддаггvй юм. Бусад орнуудад ч энэ бэрхшээл бий. Тэдний техник.нь боловсронгуй боловч технологи бvр нь манай нєхцєлд тохирдоггvй бололтой.

Халх голд тариалбал ашигтай л байх вий

-Одоо монголынхоо шар буурцагтай танилцья. Vvх тvvх байна уу. Ном сударт юу гэж байх юм?

 
-Тvvхэнд тэмдэглэснээр Хvннv, Сяньбичууд ногоон буурцаг тариалж байжээ. Ер нь буурцаг ногооноос гадна шаравтар, цайвар, хvрэн бор, хар хvрэн, хар цоохор байх нь бий. Сяньбичуудын тариалж байсан ногоон буурцаг тэр vеийн Хятадад тариалж байсан шар буурцгийн нэг тєрєл л шvv дээ. Манайд, хувьсгалаас ємнє, хойно гар усалгаатай, жижиг талбайд хятад иргэд голдуу тєрєл бvрийн буурцаг тариалж, хvнсэндээ хэрэглэдэг байж. Саяхан гэвэл малын тэжээлд шар буурцаг ордог байсныг би санаж байна. Миний мэдэж байгаагаар 50-иад оны vед Говь-Алтайн Чандмань сумын Хєрхєрєє гэдэг газарт нутгийн иргэд тєрєл бvрийн буурцаг тарьж, бага ч гэсэн ургац авч, тvvнийгээ гал дээр, ширмэн тогоонд хайрч иддэг байсныг сайн санаж байна.
 

-Таны саяын ярьдаг бол ард иргэдийн маань уламжлалт хэрэглээ байна. Харин судлах, шинжлэх талаас нь гэвэл? 

-Шар буурцгийг тариалах, хvнс, малын тэжээлд ашиглах судалгааны ажил манайд 70-аад оноос хийгдсэн. Ховдын Манхан, Булган, Говь-Алтайн Тайшир сум зэрэг газарт тэжээлийн vйлдвэрлэлийн журмаар туршин тарьж, vрийн ургац авдаг байж. Дорнод талын бvсийн эрдэм шинжилгээний хvрээлэн эрхлэн ОХУ-ын Алс Дорнодын Амур мужид тариалдаг шар буурцгийн таван сортыг талбайн нєєц, цаг уурын нєхцєлийн хувьд тохиромжтой гэж Халхгол нутагт тариалах туршилт явуулсан юм. Ингээд усалгаагvй талбайн га тутмаас 11, усалгаатай талбайгаас 20-30 цн vрийн ургац авах боломжтойг тогтоосон хэрэг. Одоогийн байдлаар Халхголд шар буурцаг тариалж, га-гаас 6-9 цн авч байгаа нь ургацын хэмжээний хувьд муугvй гэсэн vг. Одоо хvнсний уургыг нэмэгдvvлэх зорилгоор тариалдаг болж. Тэр бvс нутагт 2003 онд Солонгосчууд шар буурцаг тариалж, нэлээн сайн ургац аваад нутаг буцсан гэж дуулсан. 55 тн-ыг авсан гэсэн байх аа. "Энд шар буурцаг тариалж болох юм байна" гэсэн ойлголтоос єєр харийн тэр хvмvvсээс бидэнд юу vлдсэн нь нэг л ойлгомжгvй. Манай газар, хєрсєн дээр баахан ажиллаад, ашиг олоод буцав бололтой. Орон нутгийн засаг захиргаанд татвар гэж хэдэн тєгрєг єгсєн байх гэхээс єєр ашиг тус юу бидэнд vлдсэн юм бол. 
Бидний хувьд уг ургамлыг судлах тєсєл боловсруулан батлуулж, гурван жилийн хугацаанд хэрэгжvvлэн, саяхан тайлангаа онц дvнтэй хvлээлгэн єглєє. Шинжлэх ухаан, технологийн тєслийг шинэ бvтээлийн тvвшинд хийх шаардлага тавигддаг. Ингээд бид чинь гадаад, дотоодод юу байгааг нэгжээд эхэлдэг улс. Ямар ч байсан бидний энэ удаагийн судалгаа тэдэн дотроо хамгийн сайн нь болсон гэдгийг хэлэх байна. Бид гэдэг маань Л.Бадамханд, Б.Дэлгэрмаа, Ч.Алтанпvрэв, П.Байгалмаа, Б.Баярцэнгэл, Н.Арвижихсvрэн нар байгаа юм. Дарханы УГТЭШХ шар буурцгийг тариалах, сортыг сонгох талаар голлож ажилладаг. Эдний зєвлєгєєгєєр шар буурцаг тарих ажлыг зарим компани зохион байгуулж байгаа тухай дуулсан.

-Шар буурцгийг ямар хvнсэнд хольж vзэв?
 

-Шар буурцгийн гурилыг хоол vйлдвэрлэлд уургийн баяжуулагчаар ашиглах судалгаа хийлээ. Мєн бид 60-70,8 хувийн уурагтай бэлдмэл болон шар буурцгаар бvтээгдэхvvн хийхэд гардаг шар сvvгээр пиво хийх шинэ техндлоги боловсруулсан. Манай залуучууд уургийг талх, гоймон, хиаманд хийж туршсан, цєм амжилттай болсон. Хиам лавтай зєєлєн, чийглэг болдог юм. Улмаар анагаах ухаан, хvvхдийн тэжээлд тустай.
 

-Гонконгийн нэгэн компани шар буурцгийн бvтээгдэхvvн манайд оруулж ирэхээр салбараа нээсэн гэсэн. Та нєхєдтэй харьцсан уу. Хамтран ажиллах боломж хэр байгаа бол? 

-Гонконгийн "Ван Интернэшнл Бизнес" компани шинжлэх ухаан, технологийн дэвшилд тvшиглэн буурцгаар эрvvлжvvлэх хvнсний нэмэлт цуврал бvтээгдэхvvн vйлдвэрлэсэн нь уургийн сайн бvтээгдэхvvнд тооцогдож байгаа. Генийн шилжvvлэлтгvй, шилдэг сортоор ургуулсан, хvний биед онцгой vйлчлэлтэй гэж танилцуулсан байна лээ. Хvний биед "зохицуулах", "цэвэрлэх", "нєхєх", "хамгаалах" гэсэн дєрвєн гол vйлчлэл vзvvлдэг. Бидэнтэй хамтарч шар буурцаг боловсруулах санал тэд тавьсан. Бусад аж ахуйн нэгжид тариалах санал тавьж, ажиллаж байгаа бололтой. Энд тариалсан шар буурцгаа гvн боловсруулж, манайд болон єєрийн оронд хэрэглэх зорилготой улс юм билээ. Шар буурцгийн уургийн цэвэр бvтээгдэхvvн vйлдвэрлэх талаар хамтарч ажиллах сонирхол надад байна.
 

-Шар буурцгаас єєр манайд тохирмоор уураг сайтай, хvнс тэжээлд зориулмаар ямар ургамал байна?
 

-Манай оронд рапс тариалдаг. Бас л тостой, тэжээллэг сайн ургамал мєн л дєє. Гэхдээ би хувьдаа рапсаас дутахгvй чанарлаг тостой, бvр илvv уурагтай, рапсын vрийг бодвол 2-3 дахин том vртэй, миний орчуулснаар "Тост манжин" гэж нэрлэвэл зохих "Редька масличная" гэдэг ургамлыг олзуурхаад байгаа. Оросын баруун зvгээс зvvн чиг рvv тариалалт нь єргєсєж байгаа. Энийг манайд тарьж байсан туршлага бий, цаашид тариалбал их ашигтай ургамал байгаа юм. Энэ мэт манайд уураг, тосны нєєцтэй ургамлыг тариалж, ашиглах бололцоо байна. Ер нь уурагт бэлдмэл гаргах, боловсруулах технологийн тєслийг хэрэгжvvлэх эсвэл сая ярьдаг тєслийг vргэлжлvvлэх нь шинжлэх ухааны хувьд ч, хэрэглээний хувьд ч ашигтай байх болно. Шар буурцгийг нэг га-гаас долоон цн-ийг авья гэвэл 200 кг уураг хураалаа гэсэн vг.



No comments:

Post a Comment


Хайлт хийх

.


Copyright © 2010 SoyaMagic. All rights reserved