.
Шар буурцагны машин гал тогооны энгийн комбайнаас ялгаатай юу?
Шар буурцагны машин гал тогооны энгийн комбайнаас ялгаатай юу?
Ялгаатай. Гал тогооны комбайн, жүүс хийгч машинууд хүнсийг зөвхөн буталж, шүүсийг шахдаг, харин чанаж боловсруулах үйлдэл байдаггүй тул та нэмж плитка дээрээ тусад нь чанаж болгох хэрэгтэй болно.
Харин шар буурцагны машин бол сайтар бутлахаас гадна галыг нь тохируулж, өөрөө чанаж болгох бүрэн автомат үйлдэлтэй машин юм. Мөн дэврэхээс хамгаалах, усгүй, эсвэл заасан хэмжээнээс бага устай бол ажиллахаас сэргийлсэн үйлдэлтэй. Хэрвээ чанах шаардлагагүй бол, жишээ нь жимсний хүйтэн шүүс хийе гэвэл халааж, чаналгүй буталж, миксердэх үйлдэлтэй.
Шар буурцагны машин хаанаас гаралтай вэ? хаана үйлдвэрлэдэг вэ?
Шар буурцагны машиныг БНХАУ-д анх зохион бүтээсэн бөгөөд одоо ч дэлхий дээр зарагдаж буй буурцагны машины дийлэнхийг дангаараа үйлдвэрлэдэг. Барууны орнуудад болон Хонконг, Тайвань, Японд зарагдаж буй олон төрлийн брэнд буурцагны машинуудыг Хятадын үйлдвэрүүдэд захиалан хийлгэдэг байна. Өөрөөр хэлбэл Хонконг, Тайвань, Япон зэрэг орнууд өртөг өндөртэй тул өөрсдөө шар буурцагны машин бараг үйлдвэрлэдэггүй.
Шар буурцагны сүү таргалуулдаг уу?
Шар буурцаг таргалуулах биш, харин эсрэгээрээ турах дэглэм барьж буй хүмүүст маш тохиромжтой хүнс. Тураах клубууд өөрсдийн нэгэн жор болгон санал болгох нь элбэг байдаг.
- Шар буурцаг тослог багатай хэрнээ уураг, тэжээл, амин дэмээр баялаг хүнс тул шар буурцаг хэрэглэх нь биеийн эрч хүч, энергийг сайн нөхдөг.
- Шар буурцаг маш өег тул өлсөх мэдрэмж бага төрж, турах гэж буй хүмүүсийн хоолны дуршлыг багасгадаг
Шар буурцгаа урьдчилан дэвтээх эсэх нь таны сонголт юм. Таны худалдан авсан буурцагны машин дэвтээсэн болон дэвтээгүй ямар ч хэлбэрийн буурцгийг буталж, боловсруулж, сүү хийх чадвартай. Та буурцгаа урьдчилан дэвтээвэл гарах сүү арай өтгөн, нэг цул, зөөлөн, илүү амтлаг болдог гэж зөвлөдөг юм.
Шар буурцгийг хаанаас худалдан авч болох вэ?
Шар буурцаг манай зах зээл дээр элбэг байгаа, гэхдээ энгийн хүнсний дэлгүүрүүдэд байдаггүй юм. Меркури зах, Ази хоолны зүйл зардаг хүнсний дэлгүүрүүд, Барс захад дунджаар нэг кг нь 2500-3500 төгрөгийн үнэтэй байдаг.
SoyaMagic дэлгүүрт нэг кг нь 2500 төгрөгийн үнэтэй байгаа тул та худалдан авч болно.Шар буурцгийг зөвхөн цагаан хоолтнууд л иддэг үү?
Шар буурцаг бол цагаан хоолтон ч бай, махан хоолтон ч бай хэн ч хэрэглэж болох уургийн агууламжаар баялаг ургамал, хүнсний үнэт зүйл билээ. Иймд мах иддэггүй цагаан хоолтнууд уургаа нөхөхийн тулд шар буурцгийг өргөнөөр хэрэглэдэг тул зөвхөн цагаан хоолтнуудын хүнс мэт ташаа ойлгох нь байдаг. Шар буурцаг бол махан хоолтой маш сайн зохицох хүнс билээ.
Шар буурцаг тогтмол хэрэглэснээр уургийн илүүдэлд ордог уу?
Уургийн илүүдэл гэж байдаггүй. Ер нь бол хүн натурал байдлаар, хүнсний замаар хэрэглэж байгаа нөхцөлд уургийн, эсвэл витамины илүүдэлд орно гэж байдаггүй. Мах, жимс их идсэнээрээ уургийн, эсвэл витамины илүүдэлд ордоггүйтэй адил юм.
Шар буурцагны машинаар тофү (дүпү)-г бас хийж болох уу?
Шар буурцагны машинаар шууд тофү хийх боломжгүй, харин тофү хийх үндсэн бэлдэцийг хялбар бэлдэнэ. Тофү гэдэг нь шар буурцагны сүүг ээдүүлж, хэлбэржүүлж загсааж хийсэн хүнс юм. Шар буурцагны машин гэж байдаггүй байхад шар буурцгийг дэвтээж, машиндаж, дараа нь чанаж, шүүж сүүг нь гаргаж авдаг, тэр сүүгээрээ тофү хийдэг байсан бол одоо 15-20 мин дотор тэр сүүг бэлэн болгож байгаагаараа тофү хийх ажиллагааг эрс хялбаршуулж байгаа юм.
Тофү буюу дүпү-г гэрийн нөхцөлд хялбархан хийх хэрэгсэл SoyaMagic дэлгүүрт худалдаж байгаа, та хэрэглээд үзээрэй.
Шар буурцгаар хийсэн бүх төрлийн хүнс биед сайн уу?
Шар буурцаг нь ургамлын гаралтай уургийг хамгийн ихээр агуулсан цор ганц бүтээгдэхүүн билээ. Шар буурцгаар маш олон төрлийн хүнсний зүйл боловсруулж бэлддэг. Гэхдээ аль болох буурцгийг шинээр нь, бага боловсруулалттай хүнснээс сонгож хэрэглэвэл шим тэжээл, витаминлаг чанараа бага алдсан байх болно. Жишээ нь, шар буурцгаар өөрийн гараар сүү хийх, эсвэл гэртээ тофү хийж хэрэглэх нь үйлдвэрийн аргаар боловсруулж, амтлагч, консервант нэмсэн дэлгүүрийн сүүнээс авах, эсвэл зах дээр байдаг дүпү авч идсэнээс хамаагүй илүү эрүүл хүнс болно. Мөн цууг жишээ нь, мөн адил исгэсэн шар буурцгаас гаргаж авдаг боловч дотор нь давс оролцсон тул тохируулж хэрэглэх шаардлагатай юм.
Иймд, уг бүтээгдэхүүнийг ямар амтлагч, хольцтойгоор боловсруулж гаргасан, хэр удаан хадгалсан зэргээс хамааруулж эрүүл эсэхийг шинжээрэй.
Шар буурцгийг Монголд тариалдаг уу?
Монгол улсад бага хэмжээгээр тариалж эхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч ургацын байдал, тариалсан сорт, үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл бидэнд одоогоор байхгүй байна.
Шар буурцагны сүүг гэртээ байнга хийж хэрэглэвэл зардал, өртөг ихтэй юү?
Шар буурцагны сүү гэрийн нөхцөлд маш хямд өртөгтэй гарна.
Нэг хэмжүүр аяга буюу 70-100 грамм шар буурцгаар 1.2 литр сүү хийдэг гэж үзвэл 1 килограмм шар буурцгаар 12-14 литр сүү хийх боломжтой. Өөрөөр хэлбэл нэг литр буурцагны сүүний өртөг ердөө л 150-250 төгрөг гэсэн үг юм. Гэтэл чихрийн орц ихтэй, жимсний бэлэн концентрацийг найруулж хийсэн жимсний жүүс нэг литр нь дэлгүүрт 1500 төгрөгөөс дээш үнэтэй байдаг.
Шар буурцаг хүний биед сайн уу, муу юу?
Шар буурцагны хүний эрүүл мэндэд үзүүлэх сайн нөлөө, зарим өвчнөөс урьдчилан сэргийлдэг тухай ихэнхи хүн маш сайн мэддэг бөгөөд энэ талаар мэдээлэл ч хангалттай байдаг. Иймээс шар буурцаг нь угаас уламжлалт, өдөр тутам тогтмол хүнсэндээ хэрэглэдэг япон, солонгос, хятад болон азийн бусад орнуудаас гадна барууны орнуудад ч өргөн дэлгэрсэн үнэ цэнэтэй хүнсний зүйл юм.
Үүний хажуугаар шар буурцагны ач тусыг үгүйсгэсэн сурталчилгаа, мэдээлэл ч цөөнгүй байдаг. Энэ бүхнийг нэгэн судлаач, эмч хөндлөнгөөс дүгнэсэн нь маш оновчтой гэж болох юм.
"шар буурцагны ач тус болон биед үзүүлж болох сөрөг нөлөөний талаар маргах нь ямар ч утгагүй юм. Учир нь, яаж ч дүгнэсэн амьтны гаралтай өөх тосноос биед үзүүлэх хор нөлөө, холестерины хуримтлалыг хөөх цорын ганц эрүүл хүнс бол шар буурцаг. Шар буурцагнаас үүсч болох эрсдэл ямар ч нөхцөлд амьтны өөх тосноос болж байгаа өвчний эх үүсвэртэй харьцуулшгүй юм."
Дүгнэхэд, урт наслалтаараа алдартай Япон, Хятад, Солонгос зэрэг азийн орнуудын үндсэн хүнс бол шар буурцаг бөгөөд амьтны өөх тосноос үүдэлтэй өвчлөлийн үзүүлэлтээр бусад улсаас бага байдаг. Махны төрлийн хүнсийг жил тойрон хэрэглэдэг болж, хотод амьдрах болсон өнөө үеийн монголчууд бид шар буурцаг, будаа, ургамал, далайн гаралтай хүнсний зүйлээр өдөр тутмын хүнсээ аль болох баяжуулж, нэр төрлийг олшруулах нь маш чухал билээ. Ингэснээрээ цагаан хоолтон болох албагүй бөгөөд өөрсдийн дуртай махтайгаа хослуулан, улирлын байдлыг зохицуулж хэрэглэж заншвал жинхэнэ үр дүнгээ өгнө.
No comments:
Post a Comment